ОХУ улс өнгөрсөн тавдугаар сарын 27-нд төлөх ёстой 100 сая ам.долларын хоёр бондын төлбөрийн 30 хоногийн хөнгөлөлтийн хугацаа өнгөрсөн ням гаригт дуусжээ. Сүүлийн зуунд анх удаа улсынхаа гадаад валютын өрийг төлөх хугацаагаа хэтрүүлжээ. Блүүмберг агентлагийн мэдээлснээр зээл төлөх хугацаагаа хэтрүүлэх нь дефолтод тооцогддог гэнэ.
ОХУ улс хоёрдугаар сарын 24-нд Украинд түрэмгийлснээсээ хойш тус улс дэлхийн санхүүгийн системээс “тусгаарлагдаж”, олон улсын зах зээлийн боломжоо алдсан юм.
Кремль ОХУ-д дефолт хийх үндэслэл байхгүй ч хориг арга хэмжээний улмаас бонд эзэмшигчдэд мөнгө илгээх боломжгүй гэж удаа дараа мэдэгдэж, барууны орнууд үүнийг зохиомол дефолт руу оруулах гэж байна хэмээн буруутгаж буй. ОХУ улс одоогоор олон улсын хэмжээнд зээл авч чадахгүй, газрын тос, байгалийн хийн баялаг буюу орлогоосоо зээл авах шаардлагагүй тул албан ёсны дефолт нь үндсэндээ бэлгэдлийн шинж чанартай байх боловч ирээдүйд гутаан доромжлох нь зээлийн зардлыг өсгөх магадлалтай.
Эх сурвалж: Aljazeera