Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг буулгасан. Тэгвэл Богдхан уулын Дугуй цагаан орчмын тохижилтыг ажил эхэлсэн байна.
Энэ талаар Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу алхалтын замын суурь хайрган хучилт хийгдсэн, Даваа гарагаас замын хоёр талаар модоор хүрээ хийж, дунд хэсгээр чулуун шигтгээт зам хийх бригад нь ажиллах юм байна. Манай залуус шуурхай ажиллаж байна" гэж бичжээ.
Дугуй цагаанд задгай театр болон тоглоомын талбай бүхий тохижилт хийж, наймдугаар сард дуусгахаар төлөвлөөд байгаа юм.