Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 29 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.
Хүн гэмтсэн болон амиа алдсан ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган холбогдсон осол 10,
- Мотоциклтой осол хоёр,
- Мөргөлдсөн осол хоёр,
- Онхолдсон осол нэг,
- Унадаг дугуйтай хоёр осол бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 220 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, таван жолооч осолд холбогдсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Түүчлэн жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч, 2,500-3,000 хүн гэмтэж бэртэж байгаагийн дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж байгааг санууллаа.