Иракийн хойд хэсгийн байгалийн хийн цогцолбор сүүлийн 72 цагийн дотор гурав дахь удаагаа пуужингийн цохилтод өртжээ.
Сулаймания муж дахь терроризмын эсрэг хүчнийхэн хийн цогцолборт ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдэгдэв.
"Катюша" пуужин Иракийн Курдын хагас автономит бүс дэх Эмират улсын эзэмшлийн хийн цогцолборын ойролцоо унасан ч хохирол учруулаагүй гэж орон нутгийн албаныхан мэдээлсэн ч сүүлийн 72 цагийн дотор гурав дахь удаагаа ийм халдлага болж байгаа юм.
Бямба гарагт харвасан пуужин АНЭУ-ын эрчим хүчний Дана Газ компанийн эзэмшдэг Хор Мор хийн цогцолборыг онилсон гэж зэргэлдээх Кадр Карам дүүргийн албаны хүн Седик Мохаммед мэдэгдэв. "Пуужин цогцолборын гадна 500 метрийн зайд туссан" гэж тэрээр нэмж хэлсэн байна. Одоогоор Дана Газ компанийнхан халдлагын талаар ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байгаа аж.
Иракийн хойд нутгийн Курдын бүс нутгийн аюулгүй байдлын байгууллага болох Терроризмын эсрэг бүлэг мэдэгдэлдээ нийтдээ 6 пуужингаар Киркук, Сулаймания хотуудын хооронд орших Хор Мор хийн ордыг оносон гэдгээ дурдсан юм. "Катюша" пуужингийн довтолгоонууд лхагва, баасан гаригт ижил цогцолборыг онилсон бөгөөд хүний амь нас, хохирол учруулаагүй байна.
Хагас автономит Курдын бүс нутгийн бусад газрын эрчим хүчний дэд бүтэц ч сүүлийн долоо хоногт халдлагад өртөөд байгаа юм.
Эх сурвалж: Aljazeera