Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор өчигдөр нүүрс тээврийн 478 автомашин, Ханги боомтоор 126 автомашин, Булган боомтоор 141 автомашин, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрчээ.
Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал тээврийн 7 автомашин хил гарчээ.
Манай улс оны эхний таван сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТООС УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 35 ХУВИАР ӨСЖЭЭ
Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 5 сарын байдлаар улсын төсөвт 1,432.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.
Үүнээс:
- Зэс 745.2 тэрбум төгрөг,
- Нүүрс 503.9 тэрбум төгрөг,
- Алт 84.8 тэрбум төгрөг,
- Цайр 43.3 тэрбум төгрөг,
- Төмөр 20.7 тэрбум төгрөг,
- Хайлуур жонш 8.4 тэрбум төгрөг,
- Бусад ашигт малтмал 26.1 тэрбум төгрөг.
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 608.2 тэрбум төгрөг буюу 29.8 хувиар буурсан байна.
Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Үүнд:
- Нүүрс 130.5 (35.0%) тэрбум төгрөг,
- Алт 11.8 (16.2%) тэрбум төгрөг,
- Цайр 4.3 (11.0%) тэрбум төгрөг,
- Бусад 10.3 (64.9%) тэрбум төгрөг.
Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Үүнд:
- Зэс 696.8 (48.3%) тэрбум төгрөг,
- Төмөр 36.7 (64.0%) тэрбум төгрөг,
- Хайлуур жонш 31.6 (79.0%) тэрбум төгрөг.