Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын хэмжээнд зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,555 тонн шатахууны нөөцтэй байна.
Тодруулбал,
- А-80 шатахуун 12,090 тонн,
- АИ-92 шатахуун 48,998 тонн,
- АИ-95 шатахуун 4,950 тонн,
- Дизель түлш 70,621 тонн байна.
Эдгээрийг хоногийн хэрэглээгээр шилжүүлэн тооцвол, АИ-92 шатахууны 37, АИ-95 шатахууны 37 хоногийн, А-80 шатахууны 73, Дизель түлшний 26 хоногийн, 39 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.
Харин Улаанбаатар хотод АИ-92 шатахууны 25, АИ-95 шатахууны 43, Дизель түлшний 25 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа юм.
Манай улс он гарсаар нийт 813.2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд:
- А-80 шатахуун 18.2 мянган тонн,
- АИ-92 шатахуун 273.7 мянган тонн,
- АИ-95/98 шатахуун 13.8 мянган тонн,
- Дизель түлш 405.3 мянган тонн,
- Онгоцны түлш 25.2 мянган тонн,
- Бусад 77.1 мянган тонн байна.
Эх сурвалж: Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам(УУХҮЯ)