Харвардын Анагаах Ухааны Бет Израйл Диконес эмнэлгийн төвийн судлаачдын шинэ мэдээллээс үзэхэд BA.4 болон BA.5 омикроны дэд хувилбарууд өмнө нь Ковид-19-ийн халдвар авсан болон вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн аль алинд нь үүссэн эсрэг биеийн хариу урвалаас зугтдаг гэдгийг судалгааныхаа явцад олж илрүүлжээ.
Ковид-19 вакцинжуулалт нь хүндээр өвчлөхөөс хамгаалдаг бөгөөд вакцин үйлдвэрлэгчид шинэ болон дэд хувилбаруудын эсрэг илүү хүчтэй дархлааны хариу урвал үүсгэж болзошгүй шинэчилсэн тариан дээр ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн лхагва гарагт New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд "өмнө авсан халдвар эсвэл вакцинжуулалтаас үүдэлтэй саармагжуулах эсрэг биеийн түвшинг анхны коронавирустай харьцуулахад BA.4 болон BA.5 дэд хувилбаруудын эсрэг хэд дахин бага байна" хэмээн бичжээ.
"Бид BA4 ба BA5-ийн эсрэг вакцинжуулалт, халдвараас үүдэлтэй саармагжуулах эсрэг биеийн титрүүд BA1 ба BA2-тай харьцуулахад гурав дахин буурч байгааг ажигласан бөгөөд энэ нь анхны Ковид-19 хувилбараас хамаагүй доогуур байна" гэж Бостон дахь Бет Израйл Диконесс эрүүл мэндийн төвийн Вирус судлал, вакцин судлалын төвийн захирал Дан Баруш CNN-д илгээсэн цахим шуудандаа бичжээ.
"Бидний мэдээллээс үзэхэд эдгээр шинэ Омикроны дэд хувилбарууд нь вакцины өндөр түвшний дархлаа, байгалийн BA1 ба BA2 дархлаатай популяцид халдварын өсөлтийг бий болгох магадлалтай. Гэхдээ вакцины дархлаа нь BA4, BA5-тай хүнд өвчнөөс хамгаалах боломжтой хэвээр байх магадлалтай" гэдгийг доктор Баруш захидалдаа дурдсан байна.
Колумбын их сургуулийн эрдэмтдийн хийсэн тусдаа судалгаагаар BA.4 болон BA.5 вирус нь бүрэн вакцинжуулсан насанд хүрэгчдийн цусан дахь эсрэг биетээс илүү Омикрон дэд хувилбаруудтай харьцуулахад илүү их ялгарч байгааг олж тогтоосон бөгөөд энэ нь вакцинаар дамжсан Ковид-19 халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Тус тусдаа судалгааны зохиогчид тэдний үр дүн нь вирусын эсрэг дархлаатай байсан хүмүүст ч дахин халдвар авах эрсдэл өндөр байгааг харуулж байгаа гэнэ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс АНУ-ын 16 ба түүнээс дээш насны хүн амын 94.7% нь вакцинжуулалт, халдвар эсвэл Ковид-19-ийг үүсгэдэг коронавирусын эсрэг эсрэг биетэй гэж тооцоолсон гэнэ.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс хуваалцсан мэдээллээс үзэхэд өнгөрсөн долоо хоногт АНУ-д шинэ Ковид-19 халдварын 35 хувийг BA.4 болон BA.5 үүсгэсэн нь өмнөх долоо хоногоос 29 хувиар өссөн үзүүлэлт юм.
BA.4 болон BA.5 нь өнөөдрийг хүртэл хамгийн хурдан тархаж буй хувилбарууд бөгөөд ирэх хэдэн долоо хоногт АНУ, Их Британи болон Европын бусад орнуудад Ковид-19 халдварын тархалтыг давамгайлах төлөвтэй байна гэж Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс мэдээлэв.
New England Journal of Medicine сэтгүүлд Pfizer/BioNTech коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн 27 судалгаанд оролцогчдын дунд тунг нэмэгдүүлснээс хойш хоёр долоо хоногийн дараа Омикрон дэд вариантуудын эсрэг саармагжуулах эсрэг биеийн түвшин өмнөх үеийнхээс хамаагүй бага байсныг эрдэмтэд тогтоожээ.
Эх сурвалж: CNN News