Элон Маск Теслагийн Герман болон АНУ дахь шинэ үйлдвэрүүд Хятад дахь батерейны хомсдол, нийлүүлэлтийн тасалдлаас болж "олон тэрбум ам.долларын алдагдалд орж байна" гэж мэдэгдэв.
Тэрээр Техасын Берлин, Остин хот дахь үйлдвэрүүдийг "асар том мөнгөний зуух" гэж нэрлэжээ.
Энэ жил Хятадад Ковид-19 -ийн хөл хорио үргэлжилж, тэр дундаа Теслагийн томоохон үйлдвэр байрладаг Шанхай хотын хөл хорио нь үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг улам бүр хүндрүүлж байна.
Сүүлийн хэдэн долоо хоног Элон Маск тус фирм дэх ажлын байрыг цомхотгох тухай анхааруулсан мэдэгдэл хийж буй. "Берлин болон Остин хоёр үйлдвэр хоёулаа яг одоо мөнгөний асар том зуухнууд юм. Энэ нь үнэхээр асар хүчтэй архирах чимээ буюу мөнгө шатаж буй чимээ шиг л шажигнаж байна" гэж цахилгаан машин үйлдвэрлэгчийн гүйцэтгэх захирал Элон Маск мэдэгджээ.
Тэрээр мөн үйлдвэрүүд "Одоогоор олон тэрбум долларын алдагдал хүлээж байна. Тэнд маш их хэмжээний зардал гарч байгаа ч бараг ямар ч бүтээгдэхүүн гарахгүй байна" гэдгийг онцлов.
Остин дахь Теслагийн сайт одоогоор "цөөхөн" тооны машин үйлдвэрлэж байгаа нь зарим талаараа түүний батерейны зарим эд анги нь Хятадын боомт дээр "гацсан"-тай холбоотой гэв.
Хятадын эрх баригчид энэ оны эхээр Ковид-19 халдварын өсөлттэй холбогдуулан хэд хэдэн хотод хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Тухайлбал, Шанхай хотын санхүү, үйлдвэрлэл, тээврийн зангилаа зэрэг хүмүүс болон материалын шилжилт хөдөлгөөнд хатуу хязгаарлалт тавьсан билээ.
Энэ долоо хоногт ноён Маск Тесла эдийн засгийн талаар "маш муу төлөвтэй” байгаа гэж хэлснийхээ дараа дэлхийн нийт ажиллах хүчний 3.5 хувийг цомхотгохоор төлөвлөж байгаа гэж мэдэгдэв.
Эх сурвалж: BBC News