Ардчилсан намын 4:11 Мэдээллийн цагаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, НБ-ийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар нийгэм, эдийн засагт үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн УИХ, Засгийн газар огцорч, улс төрийн хариуцлага хүлээх цаг болсон гэж мэдээллээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: “Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж хоёрт хандаж байна. Өнөөдөр Монгол улсын засгийн газрыг энэ хоёр хүн авч явж байна. Нэг нь гал тогоо, нөгөөх нь уураг тархийг нь барьж байна. Энэ хүмүүс улсыг удирдахад ухаан зарах хэрэгтэйг одоо ч ойлгоогүй бололтой. М.Энхболдоо тайзнаас нь буулгасан шиг, Н.Номтойбаярыгаа намаасаа хөөсөн шиг улсыг удирдана гэвэл тийм зүйл байхгүй шүү. Хил гааль нээж, эдийн засаг хэвийн болгоход ухаан зарах хэрэгтэй болохоос булчингийн масс, хүч түрж, уухайлж асуудлыг шийддэггүй юм.
Та нарын ухаан улс удирдахад хүрэхгүй байгаа бол Монгол төрөөс холдоод өг. Битгий улс орон, ард түмэндээ гай болоод бай.
МАН Засгийн газраа сольж, ажлаа хий. Хийж чадахгүй бол их хурлаа тараа” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.