Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадна өрх толгойлсон гурван хүүхдийн ээж өлсгөлөн зарлаж байна.
Тэрээр “Хүүхдийн фондны мөнгөө уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргасан эрүүл саруул хүүхдэд өгнө гээд хөдөлдөггүй.
Би халамжийн мөнгө ч авдаггүй. Эм тарианы мөнгөнд нэмэр болоод, сард өгдөг асаргааны 180 мянган төгрөгөө өгөөд, орон сууцаар хангаад өгөөч. Би тэнд хүүхдээ 100 хувь асарчихна. Дааруулахгүй, хөргөхгүй эмч нарын тавьж байгаа шаардлагыг биелүүлнэ. Одоо миний байдал эрүүл мэндийн шаардлагыг хангаж чадахгүй байна. хүүхдүүдээ гэрт амьдруулж байна. Бороо орохоор үер ороод ирнэ. Норохоор хүүхдийн өвчин сэргэчихнэ. Айлд үлдээхээр хооллолтын дэг нь алдагдаад байна. Тиймээс туслаач гээд шат шатны газруудаар явсан.
Би Монгол улсын иргэн. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд хуульд заасан байдаг. Би төртэйгээ нийлээд хүүхдийнхээ эрхийг зөрчиж байна” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.