Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын долоо дугаар бага хурал эхэллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Долоо дахь уулзалт өнөөдөр биечилсэн хэлбэрээр болж байна. Жил ирэх тусам олон улсаас оролцох оролцоо нэмэгдэж байгаа. Бид бүс нутгийн аюулгүй байдлын тухай яриа хэлэлцээрийг олон оронтой ярилцаж, олон санал бодлыг уралдуулж, салбар хуралдаанууд хийж байгаа нь зорилгоо биелүүлээд, өнөөдөр ганцхан Зүүн хойд Азийн бүс нутагт байдаг орнууд бус Хойд Америк, Ази Номхон далайн бүсийн орнууд болон Европын орнууд энэ багаа хуралд оролцдог болсон нь маш чухал.
Хуралд бидний урьсан 20 гаруй орон, 10 гаруй олон улсын байгууллага маш идэвхтэй оролцож байна. Улаанбаатарт хоёр өдөр энэ хурал зохион байгуулагдана.
Энэ хуралд 150 орчим гадна дотны төлөөлөгчид оролцож байгаа. Энэ дотор маш олон эртэмтэд судлаачид байгаа. Өнөөдөр бид ямар нөхцөл байдал, нийгэмд амьдарч байна. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлуудыг ярих зайлшгүй шаардлага байгаа. Бусад улс орнуудаас ирсэн төлөөлөгчид нээлттэй, илэн далангүй, бодит байдлыг авч хэлэлцэн, энэ хүнд байдлаар яаж гарах, бүс нутгийн хэмжээнд ямар байдлаар ашигтай хамтын ажиллагаануудыг өрнүүлэх вэ гэдэг хэлэлцүүлгүүд хийнэ. Дараа нь шийдвэрүүдээ танилцуулна” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.