Монгол Улсын гавьяат малын эмч Ц.Өлзийтогтох улс орны хөгжлийн өнөөгийн байдал, төр засгийн бодлоготой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр яриандаа:
“Хүмүүстэй уулзахаар хэлээд байгаа юм. Нээрээ л дампуурчихлаа, биш болчихлоо гээд. Гэвч ил гарч хэлж чаддаггүй. Ийм л улс орон бий болчихоод байна.
Ерөнхийдөө, үндсэн хуулиа өөрчлөөд, Хятад, Хойд Солонгос маягийн тогтолцоо руу оруулж аваад, бүгд дуугүй, дарга үг хэлэхээр баярлаад алга ташдаг, дарга үг хэлэхээр нулимсаа арчдаг ийм л иргэдтэй болж амар сайхандаа жаргах гээд байгаа юм биш үү.
Төрд гарсан нөхдүүд нь “Би хаан болчихлоо” гэж хэлээд, цагдаа, хууль хүчний байгууллагаараа дарамтлуулаад байдаг боллоо.
Уг нь бид Priority (дэс дараа) тогтоох хэрэгтэй шүү дээ.
Аль аль салбарыг бид тэргүүн эгнээнд тавих юм. Мэдээж бүх салбарыг орхигдуулж болохгүй.
Жишээ нь, уул уурхайгаас олж байгаа орлогыг 30 гэр бүл ч юм уу, уул уурхайн компани хэдэн дарга нар хувааж идээд зогсож байна шүү дээ. Уг нь Норвеги зэрэг улс орны жишгээр ард түмэндээ хувьцааг нь эзэмшүүлээд, Эрдэнэт, Эрдэнэс Монгол, Оюутолгойн ашгаас иргэд жил бүр хүртдэг тогтолцоог бүрдүүлж, ард түмний амьдралд дэм болоод. Ард түмний амьдрал сайн бол цааш хөгжлийн тухай ярина.
Судалгаа хийдэг мэргэжилтний хувьд хэлэхэд, төр эргэж буцсан, уймраа чавганц шиг байна. Нэг шийдвэр гаргачихаад долоо хоногийн дараа буцдаг…
Улс орны том үйлдвэрлэлийн чиглэлийн юмыг 50 жилээр хардаг болоосой” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.