ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэхээр шийдвэрлэв.
Тодруулбал:
- Тусгай мэргэжилтнүүдийн үндсэн цалинг 10 хувь
- Тасгийн сувилагч нарын үндсэн цалинг 15 хувь
- Эрчимт эмчилгээний сувилагч нарын цалинг 25 хувиар тус тус ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад "Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилгоор үндсэн ажилтнууддаа 500 мянган төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшууллыг долоон сарын эхний цалин дээр олгохоор шийдвэрлэлээ.
Тавдугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 49 тоот тушаалын дагуу илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцоолон олгож, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа юм.
Эх сурвалж: ГССҮТ