Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ зодож буй бичлэг нийгмийн сүлжээгээр тархсан. Энэ асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Тодруулбал, “Энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 12 дугаар байрны гадна байрлах Хүүхдийн тоглоомын талбайд 16 настай Б, Г нар нь найз охинтой мессеж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай “М”-г бүлэглэн зодож танхайрсан хэрэг гарсан. Энэ хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн. Улмаар бусдыг зодсон этгээдүүдийг олж тогтоон, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэж мэдээллээ.