Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Улаанбаатар Импекс" компанийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тоннын даацтай вандан кран энэ сарын 18-ны өдрийн орой салхинд унасан осол гарсан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус (салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуу) байдлаас шалтгаалан кран унасан нөхцөл байдал үүссэн бөгөөд осолтой холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэг хохирол учраагүй гэв.
Иймд кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.