Иргэн О.Хэрлэн хүүгээ эмчлүүлэхээр Турк улсыг зорьсон. Түүний хүү Х.Эрхэс 11 настай. Архаг цус багадалт гэсэн оношийг эмчээс сонсож, Монголд эмчлэх боломжгүй гэсэн тул ийнхүү гадны улсыг зорьсон юм. Гэвч эмнэлгээс төлбөрөө бүрэн төлж байж мэс заслаа хийлгэ гэж шаардсан тул халуун сэтгэлт Монголчуудаас тусламж хүсэж байсан.
Х.Эрхэс хүү өчигдөр эмнэлэгтээ хэвтсэн байна. Хүүгийн эмчилгээ маргааш эхэлнэ. Түүний донор болох дүү нь дөрөв хоногийн дараа эмнэлэгт хэвтэж, чөмөг шилжүүлэн суулгах бэлтгэл ажил эхлэх юм.
О.Хэрлэн “Эмнэлгийн нийт зардал 154 мянган доллар. Турк эмнэлэг дэлхийн хүүхдийн сангаас 10 мянган доллар авч, бидний төлбөрийг хөнгөлж өглөө.
Бидэнд 308 сая төгрөгийн хандив цугларсан. Одоогийн байдлаар эмнэлгийн зардалд урьдчилгаа 70 мянган долларыг тушаасан байна. Монголын ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна” гэв.
Х.Эрхэс хүүгийн эмчилгээнд шаардлагатай зүйлсийн тухай Өрөг.мн сайт мэдээлж байсан. Бичлэгийг энд дарж үзнэ үү.