Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Монголын жудо бөхийн холбоо хамтран “Улаанбаатар их дуулга-2022” жудо бөхийн тэмцээнийг олон улсын чанарын өндөр төвшинд зохион байгуулна. Тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд болох тухай мэдээллээ.
Монголын жудо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл “Улаанбаатар их дуулга-2022 тэнцээн Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа. Энэхүү тэмцээн “Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноо олгоно. Одоогийн байдлаар тэмцээнд оролцохоор 30 орны баг тамирчид мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээн ирэх баасан гарагт “Steppe Arena”-д эхэлнэ” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.