Их Британийн засгийн газар WikiLeaks сайтын үүсгэн байгуулагчийг тагнуул хийсэн хэргээр АНУ-д шилжүүлэн өгөхийг тушаасан бөгөөд 175 жилийн хорих ял төлөвлөөд буй гэдэг.
Австралийн шинээр сонгогдсон Ерөнхий сайд Энтони Албанес WikiLeaks сайтыг үүсгэн байгуулагч, Австралийн иргэн Жулиан Ассанжид тавьсан ялыг зогсоохыг АНУ-аас олон нийтэд шаардах уриалгыг няцаалаа.
Өнгөрсөн долоо хоногт Их Британийн засгийн газар түүнийг тагнуулын хэргээр АНУ-д шилжүүлж, 175 жил шоронд хоригдох эрсдэлд оруулсны дараахан Ерөнхий сайд Албанес сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч Жо Байдентай энэ хэргийн талаар ярьсан эсэхээ хэлэхээс татгалзсан гэнэ.
“Твиттерт аливаа зүйлийг том үсгээр бичиж, анхаарлын тэмдэг тавих нь ямар нэгэн байдлаар илүү чухал болдог гэж боддог хүмүүс байдаг. Гэхдээ тийм биш" гэж сарын өмнө сонгуулиар засгийн эрхэнд гарсан Албанес хэлжээ. Тэрээр цааш нь "Би түншүүдтэйгээ дипломат, зохистой харьцдаг засгийн газрыг удирдах бодолтой байна" гэж нэмж хэлжээ.
2010 онд WikiLeaks сайт Ирак, Афганистан дахь дайны талаарх АНУ-ын 500 мянга гаруй нууц баримт бичгийг нийтлэсний дараагаас уг хуулийн тэмцэл эхэлсэн юм.
Тус сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 2012 оноос хойш Эквадорын Элчин сайдын яаманд амьдарч байгаад 2019 онд Лондонгийн зүүн өмнөд хэсэгт байрлах өндөр хамгаалалттай шоронд нүүлгэгдэх хүртлээ Шведэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгагдаж, өмнөх хэргээсээ батлан даалтад гарах хүртэл гурван жилийг өнгөрөөсөн юм.
Эх сурвалж: Aljazeera