Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Налайх дүүргийн зургаадугаар хороо, Туул голын салаанд усанд боогдсон долоон иргэн байна гэсэн дуудлага өчигдөр 11 цаг 30 минутад Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 12 цаг 30 минутад очиж, “Туул” голын салаанд усанд боогдсон 18-19 насны долоон иргэнийг аврах завиар зөөвөрлөн аюулгүй бүсэд гаргасан байна.
Эх сурвалж: ОБЕГ