Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский анхны айлчлалаа дайнд нэрвэгдсэн өмнөд хэсгийн фронтод хийж байгаа бөгөөд түүний арми тус бүс нутагт удаашралтай урагшилж байгаа билээ.
Тэрээр Николайев хотод зочилж, эвдэрсэн байдалтай танилцаж, цэргүүд, албаны хүмүүс, эрүүл мэндийн байгууллагуудын ажилчидтай уулзсан байна. Ерөнхийлөгч Зеленский мөн дайн эхэлснээс хойш үе үе Оросын буудлагад өртөж байсан баруун хэсгийн Одесса хотод очжээ.
Энэ хоёр хот нь Оросын Хар тэнгисийн эргийг булаан авах оролдлогын бай болж байгаа юм.
Москва цэргээ татаж, Донбассын зүүн бүс нутгийг эзлэн авахад хүчин чармайлтаа дахин төвлөрүүлэхээр шийдсэнээс хойш Зеленский Киевт олон улсын удирдагчидтай тогтмол уулздаг болоод буй. Үүгээр ч зогсохгүй Оросын цэргүүдийн эсрэг тэмцэл өрнөж буй бүс нутгуудад очиж, сүүлийн хэдэн долоо хоногт зүүн зүгийн Харьков зэрэг фронтын бусад хотуудад айлчилсан байна.
Украины удирдагч Одесса дахь цэргүүдэд хандан "Та бүхэн амьд байх нь чухал. Та нарыг амьдарч байгаа цагт манай улсыг хамгаалж буй Украины хана бат бөх байх болно" гэжээ.
Украины ард түмэн, улсын зүгээс та бүхний хийж буй агуу ажилд баярлалаа” гэжээ.
Николайев хотод ноён Зеленский цэргүүдэд одон гардуулж, тэднийг "Бидэнд байгаа цорын ганц зүйл болох Украин улсдаа санаа тавь. Өөртөө анхаарал тавь. Зөвхөн та нар л үүнийг хийж чадна" гэж уриалсан гэнэ.
Энэ хот удаан хугацааны туршид Оросын цэргийн хүчний гол бай байсаар ирсэн бөгөөд пуужин, их бууны хүчтэй бөмбөгдөлтөд өртжээ.
Энэ долоо хоногийн эхээр Николаевын амбан захирагч Виталий Ким Оросын цэргүүд Киев хот руу чиглэсэн сөрөг довтолгоог удаашруулахын тулд Херсон хотын ойролцоох гүүрийг дэлбэлсэн гэж мэдэгдсэн билээ.
Барууныхны амласан алсын тусгалын зэвсгүүд цагтаа ирэхээс хамаарна гэж орон нутгийн эрх баригчид үзэж байна. Украины арми Краснопиллягийн ойролцоо, Донецк болон Луганскийн Сиротын орчимд "Оросын довтолгоог няцаасан" бөгөөд Северодонецк орчимд ажиллагаа үргэлжилсээр байна.
Салан тусгаарлагчдын хяналтад байдаг зүүн хэсэгт орших Донецк хотын Оросыг дэмжигч албаны хүмүүс Украины бөмбөгдөлтөд таван энгийн иргэн амиа алдаж, 12 хүн шархадсан гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: BBC News