Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт өчигдөр 19:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буужээ.
Энэ тухай мэдээллийг онцгой байдлын албаныхан тухайн өдрийн 19 цаг 20 минутад хүлээн авсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт 53, Чингэлтэй дүүрэгт найм, Хан-Уул дүүрэгт 11, нийт 85 дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж найман гэр, долоон байшин усанд автаж, хоёр гэр нурж, таван байшингийн дээвэр хууларсаныг аюулгүй болгож, үерийн усыг соруулж, зам гарцыг цэвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ.
Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын газраас анхаарууллаа.
Эх сурвалж: Онцгой байдлын алба