Дэлхийн улс орнуудын бодлого боловсруулагчид үнийн өсөлттэй тэмцэхийн тулд зээлийн өртгийг нэмэгдүүлснээр Японы төв банк хэт бага хүүгийн бодлого барьсны дараахан тус улсын мөнгөн тэмдэгт болох иений ханш огцом уналаа.
Мөн Японы Төв банк (BOJ) Засгийн газрын их хэмжээний бонд худалдан авах хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
Энэ долоо хоногт АНУ, Их Британи, Швейцарийн төв банкнууд инфляыг бууруулахын тулд бодлогын хүүгээ нэмсэн бөгөөд хэрэглэгчдийн амьжиргааны өртөг нэмэгдэж байгаатай холбогдуулан эдгээр алхмуудыг хийж байгаа гэж тайлбарлажээ.
BOJ богино хугацааны хүүгийн зорилтоо хасах 0.1%-д барьж, зээлийн зардлыг "одоо байгаа болон түүнээс доогуур" түвшинд байлгах төлөвтэй байгаа гэж мэдэгдэв.
Энэ нь Японы хэрэглэгчид үнийн өсөлтийг харж эхэлсэн ч энэ нь тус банк эдийн засгаа цар тахлаас үүдэлтэй хямралаас гарч, сэргэхийг дэмжихэд анхаарлаа хандуулсаар байх болно гэсэн дохио гэж үзэх шинжээчид байгаа юм. Энэхүү мэдэгдлийн дараа ам.долларын ханш энэ долоо хоногийн эхээр сүүлийн 24 жилийн дээд цэгтээ хүрч 134.64 иен хүртэл өссөн байна.
Он гарснаас хойш Япон болон дэлхийн ихэнх орнуудын зээлийн хүүгийн зөрүү өссөөр байгаа тул ам.долларын иентэй харьцах ханш 15%-иар өсжээ.
Зээлийн хүү өндөр байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах хандлагатай байдаг учир иен бусад гол валюттай харьцах үнэ унасан аж. Энэ нь зээлийн хүү өндөртэй орнуудын мөнгөн тэмдэгтийн эрэлт, үнэ цэнийг нэмэгдүүлдэг гэнэ.
"Японы Төв банк бодлогын хүүгээ бараг тэглэхийг шаардаж, дэлхийн бусад улс орнууд ханшаа чангатгаж байгаа тул санхүүгийн зах зээл иенийн ханшид дарамт шахалт үзүүлсээр, доллартой харьцах ханшийг 140-өөс дээш түвшинд хүргэнэ гэж бодож байна. Ингэвэл дэлхий даяар өсөн нэмэгдэж буй инфляцыг даван туулах болно" гэж OANDA-ийн Ази Номхон далайн бүсийн зах зээлийн ахлах шинжээч Жеффри Халли ВВС-д ярьжээ.
Эх сурвалж: BBC News