Кока Кола Орос дахь одоо байгаа бүтээгдэхүүнээ шавхаж дуусаад ахин үйлдвэрлэхгүй гэдгээ зарлав. Ройтерс агентлагийн мэдээлснээр бүтээгдэхүүнүүдээ Санкт-Петербургт байрлах McDonald's Corp (MCD.N) франчайздаа зарж байгаа аж.
Одоо байгаа бэлэн бүтээгдэхүүнүүдээ дуусмагц Coca-Cola ундаа болон Coca-Cola компанийн бусад брэндийг Орост үйлдвэрлэж, борлуулахгүй" гэж Атланта хотод төвтэй Кока-Кола компаниас мэдэгдэв.
Coca-Cola HBC Оросын өнгөрсөн гуравдугаар сарын 8-наас бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжмалын захиалга өгөхөө зогсоосон гэнэ. Орост 10 үйлдвэртэй тус компани дотоодын брэндүүдэд анхаарлаа хандуулахаа мөн мэдэгджээ.
Гуравдугаар сард тус компани АНУ-ын “дүрвэгч компаниуд”-тай нэгдэж буйгаа зарлаж байв. Coca-Cola HBC нь Грек, Итали болон Зүүн Европын орнуудыг багтаасан 29 зах зээлд кола ундааг савлаж, худалдаалдаг гэж өөрийн цахим хуудсанд бичжээ.
Эх сурвалж: Reuters