Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг цөөлж, 358 болгож байна. Иргэд зөвшөөрөл авахын тулд хэн даргын үүдийг сахидаг, зөвшөөрлөө авахын тулд цаг алддаг гажуудлыг хуулиар засах эхлэл ийнхүү тавигдаж байна.
Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар аливаа зөвшөөрөл олгох бүх явц нээлттэй, ил тод болж байна. Мөн эрх бүхий албан тушаалтан өөрийн дур зоргоор шинээр зөвшөөрөл нэхдэг асуудлыг ч хориглосон заалтыг тусгаж өгчээ.
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.