Иргэн О.Хэрлэн хүүгээ эмчлүүлэхээр Турк улсад очоод байна. Түүний хүү Х.Эрхэс 11 настай. Архаг цус багадалт гэсэн оношийг эмчээс сонсож, Монголд эмчлэх боломжгүй гэсэн тул ийнхүү гадны улсыг зорьсон юм. Гэвч эмнэлгээс төлбөрөө бүрэн төлж байж мэс заслаа хийлгэ гэж шаардсан тул халуун сэтгэлт Монголчуудаас тусламж хүслээ. Түүний яриаг хүргэе.
ЭРҮҮЛ ЭРХТЭНЭЭ ЗАРЖ, ХҮҮГИЙНХЭЭ ЭМЧИЛГЭЭНИЙ МӨНГИЙГ ОЛЪЁ ГЭЖ ШИЙДСЭН
Туркийн эмнэлэгн миний хүүгийн биеийн байдал хүнд байхад эмнэлгээс шууд гаргасан. Гараас нь шүүс гарчихсан, бие дээр нь тууралт үүсчихсэн байхад дуслыг нь салгасан. Үүнд би үнэхээр их бухимдсан. Ингээд “Хүүгээ яаралтай л хагалгаанд оруулъя гээд “Эрүүл байгаа эрхтэнүүдээ заръя” гэж шийдсэн юм . Элэгний донор ч хамаагүй болъё гээд энд байгаа Монголчуудаасаа гуйсан юм. Тухайн үед хямарч, сэтгэл санаа их хэцүү байсан. Үр минь л үлдэнэ шүү дээ.
Турк улс 154 мянган доллар буюу 450 сая төгрөгийн өртөгтэй хагалгаа хийх юм байна лээ. Гэр бүлээрээ шинжилгээ өгөөд, манай бага хүү ахдаа донор болохоор 100 хувь таарсан. Хагалгаандаа орох гэтэл 70 мянган доллар байршуул гэсэн шаардлага тавилаа. Байгаа 13 мянган доллараа өгөөд орж болох уу гэтэл тийм юм байхгүй. Тэгвэл эмнэлгээсээ гар гэсэн.
Эрхэс хүү маань 11 настай. Дүү нь 6 настай. Дөнгөж нэгдүгээрт ангид орж байгаа. Турк улс дахь элчин сайдын яам руу ярьж үзлээ. Шийдтэй хариу авчихаад байж байна. Эмнэлэгтэй нь уулзаж өгье гэсэн.
Эрхэс хүүгийн минь бие сульдаатай, өдөр бүр цус сэлбээд хэцүү л байна. Миний бага хүү ахдаа хурдан донор болоод, далай үзнэ ээ л гээд байгаа. Эрхэс “Аав аа, би эмч болно шүү” гээд л байна. Энд эмнэлэгт хамт байгаа хүүхдүүдийг хараад сэтгэл санаа нь хэцүү байх шиг байна.
Хагалгаандаа орчих юм бол эдгэнэ гэснийг өөрөө сонссон болохоор баярлаад “Хагалгаандаа хурдан ормоор байна. Яагаад намайг оруулахгүй байгаа юм гэхээр нь сэтгэл санаанд хэцүү байна.
Ард түмнээсээ үнэхээр ичиж байна. Монголд ард түмнээсээ биш, төрийн өндөрлөгт байгаа хүмүүсээс туслаач гээд хоёр, гурван удаа явсан. Бид нарт ямар ч хариу өгөөгүй. Дансанд мөнгө хийж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр намайг уучлаарай. Надад ингэхээс өөр арга олдсонгүй” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.