Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 40 сум, нийслэлийн 2 дүүрэгт явагдана. Нөхөн болон дахин сонгууль явуулах бүх хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг шалган туршиж, өгөгдөл дамжуулж, сүлжээний бэлэн байдлыг шалгалаа.
Туршилтын ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 29 гишүүн, 120 даамал, ажиглагчдын оролцоотойгоор гүйцэтгэв.
Туршилт, хяналтын ажиллагааг бүхэлд нь “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах, гэрчилгээ олгох” Ажлын хэсэг хяналт тавьж ажиллав.