Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар бүс нутгийн хэмжээнд анх удаа энхийг сахиулагч ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сэдэвт олон улсын бага хурал боллоо. Уг хуралд Нэгдсэн Үндэсний Байгууллага, Европын Холбоо, дэлхийн 30 улсын 60 гаруй төлөөлөгчи оролцсон юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсад энхийг сахиулахад Монгол эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо их байж ирснийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр “2006 оноос хойш 900 гаруй эмэгтэй энхийг сахиулах ажиллагаанд оролцсон нь Зүүн хойд болон Төв Азийн бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлт юм. Бид НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллсаар ирсэн. Цаашдаа ч мөн эмэгтэй алба хаагчдын гадаад хэл,бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг дээшлүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2027 он гэхэд цэргийн багийн бие бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй алба хаагчдаар бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна" гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрээс хүлээн авч үзнэ үү.