Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Энэ оны тавдугаар сарын байдлаар дундаж цалингийн хэмжээ 1 сая 450 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, цалин хөлс өмнөх оны мөн үеэс 135.2 мянган төгрөг буюу 10.3 хувиар, өмнөх улирлаас 11.9 мянган төгрөгөөр буюу 0.8 хувиар нэмэгдсэн байна. Иргэдийн цалин хөлсийг хүйсээр нь ангилж үзвэл, эрэгтэйчүүдийн цалин 1,6 сая төгрөг, эмэгтэйчүүдийнх 1,3 сая төгрөг байна.
Харин иргэдийн цалин хөлсний хэмжээг ангилж үзвэл, нийт ажиллагсдын 40 орчим хувийг 900 мянга хүртэлх төгрөгийн цалинтай иргэд эзэлж байна.