Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 5 сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Тавдугаар сард инфляци улсын хэмжээнд өмнөх сараас 0,4 хувиар нэмэгдэж, 15,1 хувьтай гарсан байна. Инфляци ингэж өндөр хэвээр байхад хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, инфляцийн 35,1 хувийг хүнсний бүлэг дангаараа эзэлж байна. Мөн импортын барааны үнэ өссөн нь бараа бүтээгдэхүүний үнэ нийтээрээ хөөрөгдөх шалтгаан болж байна. Инфляцид импортын бараа бүтээгдэхүүний үнэ 56,3 хувиар нөлөөлжээ.