Төрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг энэ оны гуравдугаар сарын 01 – тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зарласан билээ.
Тус банканд гурван сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг эрхтэйгээр сугалааны эрхээ үүсгэсэн нийт харилцагчдаас 14 хоног тутамд, нийт 42 урамшууллын эзнийг тодруулаад байна.
Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах Төрийн банкны 500 гаруй салбар нэгжээр явагдсан тус аяны Супер урамшууллын эзэд 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт Төрийн банкны фэйсбүүк хуудсаар тодорно. Энэхүү тохирлоор Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, 1 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзэд тодрох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа