Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Монгол Улсын зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөгжлийн төвийг барьж байна. Есдүгээр сард үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг ХНХ-ны сайд А.Ариунзаяа өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр танилцуулах үеэр хэллээ.
Тодруулбал, Дархан-Уул, Хөвсгөл, Дундговь, Дорнод, Ховд, Архангай аймгуудад хөгжлийн төв барьж байгаа аж.
Үүнээс гадна Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймаг, Баянзүрх дүүргийн Засаг дарга нар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн зураг төсвийг хүлээн авч 2023 оны төсөвт суулгахаар ярилцаж буй юм.