Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар 30 градусыг давж хална.
2022 оны зургаадугаар сарын 14-ний 20 цагаас 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Эх сурвалж: УЦУОШГ