Хятадад шинээр бүртгэгдсэн Ковид-19-ийн 166 халдварыг нийслэл Бээжин дэх ганц баарнаас тархсан талаар мэдэгдлээ.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч уг дэгдэлтийг "харгис хэрцгий" хэмээн тодорхойлжээ. Халдвар тархсан баар буюу шөнийн цэнгээний газар байрлаж буй нутаг дэвсгэрт оршин суудаг бүх иргэдийг ойрын гурван хоногт Ковид-19-ийн шинжилгээнд хамруулах гэнэ.
Бээжин хотод халдварын тоо олон улсын жишгээс бага байгаа хэдий ч дэлхийн цорын ганц томоохон эдийн засаг болох Хятад улсын баримтлаж буй "Тэг Ковид" бодлогыг хувьд өндөр тоо юм.
Дэгдэлт нь Чаоян дүүргийн Санлитун хотын алдартай зугаа цэнгэлийн бүсэд байрлах баарнаас эхтэйг баталжээ.
Чаоян дахь олон зуун хүн амьдардаг хоёр барилгад коронавирусийн эерэг тохиолдол бүртгэгдсэний дараа ням гарагт хатуу хөл хорио тогтоосон байна.
Бээжингийн зарим хүмүүс хэрвээ саяхан Санлитун баараар зочилсон бол эрх баригчдад мэдэгдээрэй гэсэн мессежийг иргэдэд илгээжээ.
Хятадын албаны хүмүүс дэгдэлт гарсантай холбогдуулан Бээжинд Ковидийн зарим журмаа зөөлрүүлсэн байснаа буцаан чангатгалаа. Сургуулийн сурагчдад ч хөл хорио тогтоожээ.
Эх сурвалж: BBC News