БНХАУ-ын төлөөлөгч Тайванийг Хятадаас хараат бус болгох гэсэн аливаа оролдлого нь Бээжингийн арми цэргийн ажиллагаа явуулахад хүргэнэ хэмээн АНУ-д анхаарууллаа.
Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ Сингапурт болж буй Азийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй уулзсан байна. Уулзалтын үеэр Тайванийг Хятадаас салгах нь Хятадын арми "ямар ч үнээр хамаагүй тулалдахаас өөр сонголтгүй болно" гэж ноён Вэй хэлжээ.
Ллойд Остин дараа нь Хятадын цэргийн үйл ажиллагааг "өдөөн хатгасан, тогтворгүй байдал үүсгэх зүйл" хэмээн нэрлэсэн байна. Хятад улс өөрийгөө захирдаг Тайванийг Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үзэж байгаа нь АНУ-ын Тайваньд зэвсэг худалдсаныг буруушаахад хүргэсэн юм.
"Хэрэв хэн нэгэн нь Тайванийг Хятадаас салгаж зүрхлэх юм бол Хятадын Ардын Чөлөөлөх Арми ямар ч үнээр хамаагүй тэмцэж, "Тайванийн тусгаар тогтнол"-ын аливаа оролдлогыг дарж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаас өөр аргагүй болно" гэж Вэй Фэнхэ мэдэгдсэн байна.
Энэ бол Шангри-Ла яриа хэлэлцээний аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, Хятадын батлан хамгаалахын тэргүүн нарын анхны уулзалт байсан бөгөөд бараг нэг цаг үргэлжилсэн аж.
Хятадын төлөөлөгч Вэй хэлэхдээ, хэлэлцээ "ямар ч саадгүй явагдсан" бөгөөд хоёр тал үүнийг найрсаг гэж тодорхойлсон гэжээ. Харин АНУ-ын төлөөлөгч Остин аливаа үл ойлголцол гарахаас зайлсхийхийн тулд Хятадын армитай харилцаа холбоогоо бүрэн нээлттэй байлгахын чухалчилснаа онцолжээ.
Тавдугаар сарын сүүлээр Тайвань Хятадаас агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү илгээсэн 30 байлдааны онгоцыг сэрэмжлүүлэх зорилгоор байршуулсан гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь нэгдүгээр сараас хойшх Хятадын хамгийн том халдлага болж буй.
1940-өөд оны иргэний дайны үеэр Хятад, Тайвань хоёр хуваагдсан боловч Бээжин арлыг хэзээ нэгэн цагт шаардлагатай бол хүчээр эргүүлэн авах болно гэж мэдэгдсээр байна.
Тайванийн арал нь өөрийн үндсэн хуультай, ардчилсан замаар сонгогдсон удирдагчидтай, зэвсэгт хүчиндээ 300,000 орчим идэвхтэй цэрэгтэй.Тайванийг хэдхэн улс л хүлээн зөвшөөрдөг бол дэлхийн ихэнх улс Бээжин дэх Хятадын засгийн газрыг хүлээн зөвшөөрдөг. АНУ Тайваньтай албан ёсны харилцаагүй ч тус арлыг өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангадаг.
Эх сурвалж: BBC News