“И-Монгол” академийн баг энэ сарын 06-10-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа. Энэ үеэр Завхан аймгийн нутгийн захиргааны 14 байгууллагын 50 үйлчилгээг цахимжуулж, нутгийн ард иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх “e-mongolia” төвийг нээлээ.
Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам