Японы Ерөнхий сайд Фумио Кишида ОХУ-ын Украиныг түрэмгийлж буй энэ үед бүс нутагт өсөн нэмэгдэж буй аюул заналхийллийг арилгахын тулд Ази, Номхон далайн бүс нутаг дахь улс орныхоо дипломат болон аюулгүй байдлын үүргийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Кишида хэлэхдээ, Япон Хятад, Умард Солонгос, одоо Орос зэрэг улс орнуудын эсрэг байр суурьтай байгаа тул Японы дайнаас татгалзсан үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн маргаантай төлөвлөгөөний хариуд урьдчилан сэргийлэх цохилт өгөх боломжийг авч үзэх болно гэжээ.
Тэрээр "Өнөөдөр Украин маргааш Зүүн Ази болж магадгүй" гэж болгоомжилж буйгаа Сингапурт болсон Азийн аюулгүй байдлын форумын үеэр онцоллоо.
Кишида бүс нутгийн түншүүдийн хамтын ажиллагааны чухлыг онцлоод, ирэх оны эхээр "Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайвны төлөөх чөлөөт, нээлттэй төлөвлөгөө"-г боловсруулж, Япон улс хөгжлийн тусламж, эргүүлийн завь, тэнгисийн хууль сахиулах хүчин чадал болон бусад тусламж үзүүлэх болно гэв.
Япон улс Хятадын өсөлтийг сөрөн зогсохын тулд үзэл бодол нэгтэй ардчилсан орнуудын дунд "чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн" аюулгүй байдал, эдийн засгийн тогтолцоог сурталчилж байгаа гэж шинжээчид дүгнэдэг.
Япон улс 20 орчиим улсад ийм дэмжлэг үзүүлж, тэнгисийн аюулгүй байдлын 800-аас доошгүй ажилтныг сургаж, ирэх гурван жилийн хугацаанд хоёр тэрбум орчим ам.долларын тусламж үзүүлэх аж.
Кишида Японы цэргийн чадавхи, зардлыг нэмэгдүүлэхээ хэдийн амласан. Дэлхийн II дайнд олон орон хохирч байсан, тиймдээ ч Ази дахь аюулгүй байдлын үүргээ өргөжүүлэхийг Японы оролдлого нь түрэмгийлэлд өртөх нь эсэх талаарх эмзэг сэдэв гэж үзэх хүмүүс бий.
Эх сурвалж: Aljazeera