Дуучин Жастин Бибер нүүрний саажилттай болсноо фенүүддээ мэдэгдсэн юм. Тэрээр энэ долоо хоногт хийх байсан шоунуудаа бүгдийг нь цуцалсан. Мөн шоугаа цуцласныхаа дараагаар дараа нүүрний саажилттай болсон байна гэдгээ Инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
28 настай дуучин залуугийн Инстаграм хуудастаа хийсэн бичлэгтээ “Рамсей Хантын хам шинжтэй хэмээн оношлогдсон” гээд "Таны харж байгаачлан зүүн нүд минь анивчихгүй байгаа. Би нүүрнийхээ энэ тал дээр инээмсэглэлээ харуулж чадахгүй. Миний нүүрний энэ тал бүрэн саажсан" гэхчилэн тайлбарлажээ.
Рамсай Хантын хам шинж нь чихний ойролцоох нүүрний мэдрэлд нөлөөлж саажуулдаг вирусын гаралтай өвчин аж.
Дуучин залуу гурван минутын бичлэгтээ "Энэ вирус миний чихний мэдрэл, нүүрний мэдрэлд халдаж, нүүрийг минь саажихад хүргэсэн" гэдгийг тайлбарлажээ. Мөн фенүүдээ тэвчээртэй байхыг хүссэн бөгөөд удахгүй болох шоугаа цуцалсан талаараа "бие махбодийн хувьд чадваргүй болсон" гэдгээ ч хэлжээ. Жастин Бибер инээмсэглэн нүдээ анивчиж, 240 сая дагагчиддаа нүүрнийх нь баруун тал хэрхэн саажсанг харуулсан байна.
"Таны харж байгаагаар энэ бол маш ноцтой зүйл… Залуус та нарыг ойлгосон байх гэж найдаж байна. Би энэ цагийг зүгээр л амарч, тайвширч, өөрийгөө зуун хувь руугаа буцаж ороход зориулах болно. Ингэснээр би хийхээр төрсөн зүйлээ хийж чадна" гэжээ.
Жастин Бибер "хэвийн байдалдаа орохын тулд" нүүрний дасгал хийж байгаа ч эдгэрэхэд хэр хугацаа шаардагдахыг мэдэхгүй гэнэ.
Тэрээр энэ долоо хоногийн эхээр Вашингтон, Торонтод тоглох байсан бөгөөд ирэх долоо хоногт Нью-Йорк, Лос Анжелес хотод ч тоглолт хийхээр төлөвлөөд байсан билээ.
Рамсай хантын хам шинж нь нүүрний саажилтаас гадна хүндэрвэл сонсголоо алдагдахад хүргэдэг аюултай өвчин гэнэ.
Эх сурвалж: BBC news