БНХАУ-ын иргэн Фи Пинг, манай улсын иргэн Ө нар уул уурхайн компанидаа зөвшөөрөл гаргуулж авахын тулд төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад авлига өгсөн хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, тэд энэ сарын 8-ны өдөр өөрсдийн хамаарал бүхий Хэнтий аймгийн Батноров сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Баянчулуут газар компанийн үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл гаргуулж авахын тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэлтсийн дарга Ц, мэргэжилтэн Н, МХЕГ-ын улсын байцаагч Э, Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтэн З, Д, БОАЖЯ-ны мэргэжилтэн Д нарт хахууль өгч, улмаар үйлдэл дээрээ баригджээ.
Шалгалтын явцад БНХАУ-ын иргэн Фү Пингийн эзэмшлийн “Баянсангийн далай” компанийн байрнаас зах зээлийн ханшаар өндрөөр үнэлэгдэх үнэт эдлэл, түүх соёлын дурсгалт зүйлд хамаарагдаж болзошгүй эртний эдлэлүүд олдсон байна. Харин Монгол улсын иргэн Н,Ц,Э,З,Д,Д нарын орон байр, оффисын өрөөнөөс их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют, үнэт эдлэлийг хураан аваад байна. Одоогоор, иргэн Н,Ф нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгааг эх сурвалж мэдээллээ.
Эрх мэдэл бүхий, төрийн холбогдох байгуллагуудын дээрх албан тушаалтнууд нь өнгөрсөн сарын 31-ны өдөр Дорнод аймагт үйл ажиллага явуулдаг “Меланж” компани, “Хөх дэл Инвест” компани, “Дамбат”, Алтан дун Дорнод Монгол” компани, Хэнтий аймагт үйл ажилллагаа явуулдаг “Баянчулуут газар компани, “Хөх бишрэлт”, Төв аймагт ажилладаг “Монгол базальт” компаниудад шалгалт хийгээд ирсэн байна. Тэд компаниудын удирдлагуудаас авлига авсан байж болзошгүй үйлдлийг хууль хяналтын байгуулага үргэлжлүүлэн шалгаж байна.