Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.
Цахим уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, нүүрс тээврийн шинэ гарц гаргах чиглэлээр санал солилцов.
БНХАУ-ын талаас Монгол Улс хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд БНХАУ-ын төрийн өмчит Чалко компаниас цаашид нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц, битүүмжилсэн тээврийн багийг байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам