2021 оны судалгаагаар Улаанбаатар хотод 139 мянга орчим оюутан суралцаж байна. Үүний 10 орчим хувь буюу 13 мянган оюутнаас Монголын оюутны холбоо судалгаа авчээ.
Судалгаагаар:
- Сургалтын чанар
- Нийтийн тээврийн зорчих эрх
- Оюутны эрүүл мэндийн даатгал
- Боловсролын зээлийн сан
- Сургалтын болон дотуур байрны орчны асуудал гэсэн таван асуудал оюутнуудад хүндээр тусч байна гэж оюутнууд хариулжээ.
“Эдгээр асуудлуудыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” хэмээн холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй байна” гэлээ.
Монголын оюутын холбооны ерөнхийлөгч Г.Анударь, “ 2021 оны судалгаагаар 13500 оюутан буюу нийт оюутны есөн хувь нь л эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, шимтгэлээ төлсөн байдаг. Өмнө нь 2010 он хүртэл оюутан сард 500 төгрөг төлдөг байсан. 2011 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн дээд боловсролын санхүүжилт, суралцагчдийн нийгмийн баталгааны хуульд оюутны эрүүл мэндийн даатгалын асуудлыг улсаас даадаг байснаас оюутан өөрөө эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг болсон. Сүүлийн дөрвөн жил орчмын хугацаанд оюутнууд эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, шимтгэлээ төлөөгүй байна.
Хөдөлмөр эрхлэх орчин нөхцөлөөр хангаад өгвөл заавал улсаас ямар нэгэн зүйл шаардахгүйгээр сурч боловсрохынхоо хажуугаар хөдөлмөр эрхлээд өөрсдийн асуудлаа шийдвэрлэх боломжтой” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.