СБД-ийн 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал эд хөрөнгө хууль бусаар шамшигдуулсан талаар тус сургуулийн багш нар мэдээллээ.
Багш нарын төлөөлөл, “Боловсролын салбарт маш олон асуудал үүрлэж байгааг нийгэм даяараа мэдэж байгаа. Нийгэмд шударга ёсыг тогтооё. Ядаж боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар өөрсдөө шударга үнэний дуу хоолой болж зоригтой дуугаръя. Захирлууд улсын сургуулийг хувийн сургууль мэт үзэж, янз бүрээр дураараа авирлаж байгаа үйлдлүүд хэрээс хэтэрч байна. Энэ үйлдлийг таслан зогсоохын тулд Нийслэлийн 16-р сургуулийн багш нар дуу хоолойгоо нэгтгэж байна”.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар, “Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид төсвийн хөрөнгө шамшигдуулдаг асуудал маш олон байна.
СБД-ийн 16-р сургуулийн захирал О.Пүрэвжаргал гэдэг хүн цар тахлын үед огт ажилладаггүй гурван хүнд цалин өгсөн байна. Энэ нь төсвийн хөрөнгийг ихээр шамшигдуулсан асуудал гэж харж байна.
Мөн сургуулийн урлаг заал засах нэрийдлээр 19 сая гаруй төгрөг нэг компани руу шилжүүлсэн. Гэвч урлаг заалны засварын ажлыг сургуулийн багш ажилчдаар гүйцэтгүүлсэн.
JCI олон улсын байгууллага энэ сургуулийн спорт заалны хувцас солих өрөөг 100 хувийн хөрөнгө оруулалтаар, зураг төслийг нь гаргаад, засаж тохижуулж өгсөн. Харамсалтай нь нөгөө захирал нь энэ засвар тохижилтыг хийнэ гээд төсвөөс 10 сая төгрөг бас нэг компани руу гаргаж “идсэн” байна” гэв.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.