GlaxoSmithKline эмийн компанийн бүтээгдэхүүн Жемперли нь шулуун гэдэсний хорт хавдрын эсрэг бүрэн хариу үйлдэл үзүүлжээ.
GlaxoSmithKline-ийн дархлалын эмчилгээний Жемперли бэлдмэлийг шулуун гэдэсний хорт хавдрын уламжлалт эмчилгээ болох химийн эмчилгээ хийлгэхэд тохиромжгүй гэж үзсэн 14 өвчтөнд хэрэглэхэд хими эмчилгээ, мэс засал шаардлагагүйгээр бүрэн эдгээсэн байна. Жемперли нь PD-1-ийн эсрэг моноклональ эсрэг биет бөгөөд эндометрийн хорт хавдрын үед хэрэглэдэг, дархлаа эмчилгээний бэлдмэл аж.
Нью Йоркийн Memorial Sloan Kettering хавдар судлалын төвийн судлаачдын гүйцэтгэсэн эмнэл зүйн туршилтын үр дүнг Memorial Sloan Kettering хавдар судлалын судлаачид The New England Journal of Medicine сэтгүүлд нийтлүүлсэн юм.
Судалгаанд хамрагдагсад Жемперлигийн эмчилгээний дараа бүгд бүрэн эдгэрсэн төдийгүй MRI, PET, дурангийн шинжилгээ, биопси буюу эд, эсийн шинжилгээгээр хавдар илрээгүй байна.
Туршилтад шулуун гэдэсний хорт хавдартай, химийн болон цацрагийн эмчилгээ хийлгээгүй 14 өвчтөн хагас жилийн хугацаанд хамрагдаж, гурван долоо хоног тутамд нэг тун Жемперли тариулсан байна.
Өнөөдрийг хүртэл эмнэл зүйн туршилтад орсон өвчтөнүүдээс хэнд нь ч хими эмчилгээ, мэс засал хийхгүй бөгөөд хяналтын явцад (25 сар хүртэл) ахиц дэвшил, дахих байдал ажиглагдаагүй байна.
“Мэс засал, цацраг туяан эмчилгээ нь бэлгийн эрүүл мэнд, гэдэс, давсгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Амьдралын чанарт үзүүлэх нөлөө голчлон хүүхэд төрүүлэх чадварт шууд нөлөөлдөг аж.
Эмнэл зүйн туршилтын хугацаанд өвчтөнүүдийн дөрөвний гуравт нь тууралт гарах, загатнах, ядрах, дотор муухайрах зэрэг гаж нөлөө илэрчээ. Өвчтөнүүдийн эмчилгээг бүрэн дууссан гэж үзсэн бөгөөд хавдар дахин гарч ирэх эсэхийг тогтоохын тулд судалгааны багийн хяналтад байлгаж байгаа аж.
Эх сурвалж: Inside Precision Medicine