Өмнөд Солонгосын Тэгү хотын нэгэн хуулийн фирмийн байрыг галдан шатаасны улмаас долоон хүн амиа алджээ. Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 10:55 цагт шүүхийн ойролцоох оффисын байранд гал гарч эхэлсэн гэнэ.
Цагдаа нар халдлагын шалтгааныг шалгаж байгаа ч галдан шатаасан байж болзошгүй гэж үзэж байгааг эх сурвалжууд мэдээллэв.
Гэмт этгээд болох 50 орчим насны эрэгтэй газар дээрээ нас барсан гэж албаныхан мэдээллээ.
Гал гарсны дараахан 150 гаруй гал сөнөөгч багийнхан очиж 20 минутын дотор галыг унтраасан аж. Галын улмаас 46 хүн түлэгдэж, гэмтэж, угаартжээ. Гал сөнөөгчид ойролцоох оффисын ажилчдыг нүүлгэн шилжүүлж чадсан байна.
Цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Оффисын хяналтын камерын бичлэгт гэмт хэрэгтэн хоёр давхрын оффис руу сэжигтэй зүйл барин орж байгааг харуулсан гэж BBC Korean мэдээллэв.
Сэжигтэн этгээд халдлага болохоос өмнө өмгөөлөгчийн өрөөнд гомдол гаргасан гэж орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ.
Эх сурвалж: BBC News