Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Н.Түвшинбаярт шүүхэээс 16 жилийн хорих ял оноолоо
Шүүх 15 хоногт ямар үндэслэлээр шийдвэр гаргаснаа бичгээр гаргадаг. Тогтоол хүлээн авсны дараа шүүгдэгчийн талаас давж заалдах эсэхээ шийдвэрлэнэ гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч энэ хэмжээний ял шийтгэл оногдуулахад санал нийлэхгүй байна гэдгээ илэрхийлсэн юм.
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров, “Гарсан зардал буюу хоёр тэрбум гаруй төгрөг шууд эмнэлэг, эмчилгээний байгууллагад шилжиж байсан. Хохирогч Б.Нандинцэцэгийг энэ мөнгийг авсан гэсэн хандлага иргэд, олон нийтэд байна. Олон нийт хохирлын асуудлыг ялгаж салгах хэрэгтэй” гэлээ.