Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын үеэр түүнийг сүүлчийн үгээ хэлэх зөвшөөрлийг шүүгч олгосон юм.
Тэрбээр "Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч, маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Хийж болохгүй үйлдлийг хийсэн. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхэд бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Мөн аав, ээж, ах дүү, төрөл төрөгсөд бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.
Миний найз хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа л хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж, өнөөдрийн миний амжилт бүхэнд найз минь салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихье гэж, ийм нөхцөл байдалд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Энэ бүхнээс, танхимд сууж байгаа бүх хүнээс уучлалт хүсэж байна. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүмүүс бий. Бүгдээс нь уучлалт хүсэж байна" гэв. /уйлав/
"…Уучлаарай. Би гэм буруугаа маш ихээр ойлгож, маш ихээр харамсаж, гэмшиж байгаа. Цаашид боломж олдвол насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье.
Миний гурван дүү, хамаатан садан бүх хүнээс уучлалт гуйж байна. Өчигдөр гэрч болон орж ирж мэдүүлэг өгсөн бүх хүнээс уучлалт хүсэж байна.
Энэ бүхэнд би л зөвхөн буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж ойлгож байгаа. Эрхэм шүүгчид хандаж, өмгөөлөгчийн минь хэлснийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна" гэлээ.