Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдсон тухай дуудлага өчигдөр /2022.06.08/ 19:30 минутад Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Голын-Өндөр” гэдэг газар шатахуун тээвэрлэгч автомашин онхолдсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид ажиллаж Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн Бүрэгдэй гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын талбайд 22 тонн түлш хүргэхээр иргэн М согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоодож явсан “Танклори” загварын цистерн онхолдсон байсныг 22:40 цагт татаж босгосон байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар