ХХБ Францын хөрөнгө оруулалтын банктай (BPIFrance) хамтын ажиллагаа эхлүүллээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Өчигдрийн хуралдаанаар нийт найман гэрчээс мэдүүлэг авчээ.
Хуульд:
10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
• 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
• 2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм байна.