Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газар хуралдаж, дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүний экспортыг он дуустал зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос шат дараатайгаар гаргахаар хотын даргад үүрэг өгсөн байна. Шадар сайд болон бусад албаныхан энэ асуудлаар мэдээлэл өглөө.
Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар, дулааны аргаар мах боловсруулж, экспортлох зөвшөөрөлтэй 31 ААН байна. Бид хүн амынхаа хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд бүх талаар ажиллаж байна. Мах экспортлох нэрээр зөвшөөрөл авсан мөртлөө үйлдвэргүй, зөвшөөрлөө цааш дамлаж зардаг хаяг шошгогүй бүтээгдэхүүн гаргадаг газруудыг шалгаж байна” гэлээ.
Мэдээллийг дээрээс хүлээн авч үзнэ үү.