
АНУ-ын Канзас мужийн нэгэн эмэгтэй Сирид Исламын улс бүлэглэлийн бүх эмэгтэй батальоныг сургаж байснаа хүлээн зөвшөөрөв.
АНУ-ын нэгэн эмэгтэй Сири дэх IS буюу Исламын улс гэгдэх бүлэглэлийн бүх эмэгтэйчүүдээс бүрдсэн эскадрилийг удирдаж, Америкийн нутаг дэвсгэрт халдлага үйлдэхээр төлөвлөж байснаа хүлээжээ.
Эллисон Флюк-Экрен тус бүлэглэлд дэмжлэг үзүүлсэн хэргээ хүлээн зөвшөөрч, 100 гаруй охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд сургасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Багш мэргэжилтэй Эллисон Флюк-Экрен IS-ын удирдагч болохоор 2011 онд АНУ-г орхиж, Сириэс өмнө Ливид очин террорист бүлэглэлтэй ажиллаж байжээ.
Аравдугаар сард шүүхээс түүнд 20 жилийн хорих ял оноосон юм. Биологийн ангийн оюутан, сургуулийн багш асан 42 настай Флюк-Экрен Египет, Туркт амьдарч байгаад бүлэгт элсэхээр Сирийг зорьж байсан гэдгээ мэдүүлэгтээ дурдсан гэнэ.
Тэрээр Исламын улс бүлэглэлд байх хугацаандаа Сирийн бодит нийслэл гэгддэг Ракка хотод байрладаг Хатиба Нусайба хэмээх бүхэл бүтэн эмэгтэй батальоныг удирдаж байсан аж. Түүний гол үүрэг нь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд АК-47 буу, гранатаас эхлээд амиа золиослогч хантааз хүртэлх зэвсэг хэрэглэлийг хэрхэн хэрэглэхийг заах явдал байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Мягмар гарагт Виржиниагийн шүүх дээр тэрээр бүх эмэгтэйчүүдээс бүрдсэн бүлгийг сургаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн боловч хэзээ ч хүүхэд элсүүлэх гэж оролдоогүй гэж мэдүүлсэн байна.
Эллисон Флюк-Экрен "Бид ямар ч залуу охидыг зориудаар сургаагүй" гэж мэдүүлсэн ч түүний сургасан зарим эмэгтэйчүүд эсрэг мэдүүлэг өгөх төлөвтэй байгаа гэнэ.
Умм Мохаммед аль-Амрики нэрээр алдаршсан Флюк-Экрен мөн Иракийн Мосул хотод IS-ын дайчдад олзлогдсоны дараа амьдарч байсан нь тодорхой болсон юм.
Эллисон Флюк-Экрен АНУ-ын нутаг дэвсгэрт, тэр дундаа их сургууль, худалдааны төвд халдлага хийх талаар ярилцаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Тэрээр "олон тооны хүний аминд хүрээгүй аливаа халдлагыг нөөцийг дэмий үрсэн хэрэг гэж үзсэн" гэж гэрч мэдүүлжээ.
Мөн түүний хоёр дахь нөхөр нь 2012 онд Ливийн Бенгази дахь АНУ-ын байр руу халдлага үйлдсэн “Ансар Аль-Шариа” зэвсэгт бүлэглэлийн гишүүн болохыг баримт бичгээр нотолжээ. .
Тэрээр дараа нь агаарын довтолгооны үеэр амь үрэгдсэн нөхрийнхөө хамт Бенгази дахь халдлагаас авсан АНУ-ын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийснийхээ дараа тус бүлгийн удирдлагад зориулж тайлангийн төслийг боловсруулж байсан аж.
Эх сурвалж: BBC News