Улсын их баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулна.
Шадар сайд С.Амарсайхан "Улсын их баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулна.
Тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гэсэн таван аймаг долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд, бүсийн хурдан морины уралдаанууд зохион байгуулах шийдвэр гарлаа.
Төрийн ёслол хүндэтгэлийн концертыг өмнө нь Соёлын төв өргөөнд зохион байгуулдаг байсан бол энэ жил Төв талбайд зохион байгуулна. Хүй долоон худагт Улаанбаатарын үдэш цэнгүүн болно. Энэ жилийн наадмаар 3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан бол Төсвийн тодотголоор танагдаж, 2.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.
Иргэд наадмын хуушуур амтлахаар Төв талбай руу зорьдог байсан бол энэ жил дүүрэг, хороо бүрд наадмын хуушуур худалдаалах боломжийг бүрдүүлнэ” гэлээ